Ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчин, өөрийн болоод өрх гэрийнхээ аюулгүй байдлыг шалгаж, гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг уриалж байна.
Угтаж харж, тосож бэлдэх нь үүсэж болзошгүй эрсдэлээс таныг болоод таны хайртай хүмүүс, эд хөрөнгө, амь насыг хамгаална.
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд, иргэн бүр тогтмол хугацаанд байгууллагынхаа болоод өөрийнхөө аюулгүй байдлын үнэлгээг хялбаршуулсан хяналтын хуудаснуудын тусламжтайгаар хийж хэвшээрэй.