Гал түймэр унтраах автомеханик шатны автомашины ашиглалтын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд "Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл"-ийн I дүгээр ээлжээр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах автомеханик шатны автомашины ашиглалтын сургалт, дадлагыг зохион байгууллаа. 

Сургалт Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийг түшиглэн энэ сарын 25-29-ний өдрүүдэд болж, шинээр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 32, 42 метртэй автомеханик шатны автомашины ашиглалтын дадлагыг хийсэн юм.

Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Баянхонгор, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 20 орчим алба хаагч хамрагдсан тус сургалтыг БНФУ-ын “Десотел” компанийн багш нар удирдан явууллаа.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ