“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Чого” соёлын арга хэмжээг олон нийтэд сурталчлан таниулах, соёлын өвөөр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн Дэмчогийн хийдийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, геопаркийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эхийн ачийг хариулах өдөр”-т зориулсан “Дэмчогийн Чого” соёлын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ханбогд сумын Галбын гурван хийдийн нэг болох Дэмчогийн хийдэд зохион байгуулагдана.