"Тэргэл сарны баяр"-ын тоглолт Соёлын төв өргөөнд болж байна

Хятад орны танин мэдэх 13 дахь соёлын өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд "Тэргэл сарны баяр"-г угтан урлагын тоглолтыг СТӨ"-нд энэ сарын 16,17-ны өдрүүдэд толилууллаа. Тоглолтонд БНХАУ, ӨМӨЗО-ны гуч гаран уран бүтээлчид уран бүтээлээ толилуулаа. Тоглолтонд дуучин Б.Алтанжаргал Хятад, Монгол хоёр улсын хэлээр дууллаа. 

 

 

Соёлын арга хэмжээний гол зорилго нь Хятад Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгах, Хятад Монголын харилцааны шинэ хөгжилд ахиц гаргахад оршино.

 

 

Арга хэмжээг БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам, Улаанбаатар хотын захиргаа, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгууллаа. 

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ