Өмнөговь аймаг 50 МВт-ын хүчин чадалтай ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ барих төслөө хэрэгжүүлэхээр боллоо
Өмнөговь аймаг 50 МВт-ын хүчин чадалтай ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ барих төслөө хэрэгжүүлэхээр боллоо.
2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймаг орон нутгийн үнэт цаас гаргаж, шинэ дулаан-цахилгаан хосолсон станцын төслийг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Хуралдаанд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын орлогч Ж.Занабазар нар оролцож, орон нутгийн үнэт цаасны бүтэц, шинэ цахилгаан станц барих хэрэгцээ шаардлага, төслийн үндэслэл, техник, эдийн засгийн нарийвчилсан мэдээллийг танилцууллаа.
Одоогоор ашиглагдаж буй Даланзадгадын ДЦСтанц нь 2000 онд ашиглалтад орж, тухайн үед 14 мянган хүн амтай байсан Даланзадгад сумын хэрэгцээг хангахаар баригдсан. Гэвч тус станц нь ашиглалтын 25 жилийн хугацаа дуусаад 5 жил өнгөрч, техникийн хувьд хуучирч, аюулгүй ажиллагааны эрсдэлтэй нөхцөлд ажилласаар байгаа юм.
Өнөөдрийн байдлаар хүн ам өсч, хэрэглээ эрс нэмэгдсэн бөгөөд ирэх жилүүдэд дэд бүтцийн хангамжийг сайжруулах шаардлага улам нэмэгдэх хандлагатай байна. Энэ нөхцөл байдал нь шинэ, илүү найдвартай, хүчин чадал өндөртэй ДЦСтанц барих зайлшгүй шаардлага бий болсон.
Шинээр баригдах станц нь 50 МВт-ын хүчин чадалтай, дулаан, цахилгаан эрчим хүчийг хослон үйлдвэрлэх бөгөөд зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдаад байгаа юм.
Засгийн газрын дэмжлэгийн үр дүнд энэхүү төслийг орон нутгийн төсвийн эх үүсвэр буюу үнэт цаасны санхүүжилтээр хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.
Төслийн хүрээнд ирэх оноос эхлэн бүтээн байгуулалтын ажил эхлэх бөгөөд энэ нь Өмнөговь аймгийн эрчим хүчний аюулгүй байдал, хангамжийг сайжруулахаас гадна бүс нутгийн тогтвортой хөгжлийн гол хөшүүрэг болж ажиллана.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ