АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЭНХБАТ СОЛОНГОС ЭМЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Өсөлттэй Өмнөговь хөтөлбөрийн хамгийн чухал зорилт бол иргэдийн эрүүл мэндийн асуудал билээ. Гадаад харилцааг өргөжүүлэх замаар иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж байна. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо ирж ард иргэдэд үзлэг, оношилгоо хийж байгаа БНСУ-ын Жонбук мужийн эмч нарын багийг аймгийн Засаг дарга Н.Энхбат хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайн туршлагыг орон нутагтаа хэрэгжүүлэх, эмч ажилчдаа гадаадад туршлага судлуулах, сургахад хамтран ажиллахаа илэрхийллээ.