ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ТЭРГҮҮН БАЙРЫН ЭЗЭД ТОДОРЛОО
Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд:
1-р байр Говь-Алтай аймгийн харьяат аймгийн мэргэн, спортын мастер Д.Хатанбаатар
2-р байр Ховд аймгийн харьяат спортын мастер Б.Орхон
3-р байр Ханхонгор сумын харьяат сумын гарамгай харваач Э.Өлзийдэмбэрэл
4-р Гурвантэс сумын харьяат аймгийн гарамгай мэргэн, спортын дэд мастер О.Мөнхбаяр
5-р байр Даланзадгад сумын харьяат аймгийн онч мэргэн, спортын мастер А.Хэрлэн тус тус шалгарлаа.
Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд:
1-р байр Ханбогд сумын харьяат аймгийн гоц харваач, спортын мастер Т.Насанбат
2-р байр Хүрмэн сумын харьяат спортын мастер С.Бэрцэцэг
3-р байр Даланзадгад сумын харьяат спортын дэд мастер Ц.Цэнд-Аюуш
4-р байр Гурвантэс сумын харьяат спортын мастер Б.Батхишиг
5-р байр Даланзадгад сумын харьяат сумын мэргэн Г.Одсүрэн нар тус тус шалгарлаа.
Үндэсний сурын өсвөрийн харвааны эрэгтэй төрөлд:
1-р байр Ханхонгор сумын харьяат Н.Сэр-Од
2-р байр Даланзадгад сумын харьяат М.Санчирболд
3-р байр Номгон сумын харьяат С.Эрдэнэсүх
4-р байр Цогтцэций сумын харьяат А.Алтан-Эрдэнэ
5-р байр Даланзадгад сумын харьяат Г.Есөнхүсэл нар шалгарлаа.
Үндэсний сурын өсвөрийн харвааны эмэгтэй төрөлд:
1-р байр Ханбогд сумын харьяат Ц.Ганцэцэг
2-р байр Даланзадгад сумын харьяат Ч.Амин-Эрдэнэ
3-р байр Ханбогд сумын харьяат Г.Энхцэлмэг
4-р байр Даланзадгад сумын харьяат Т.Энхсаран
5-р байр Гурвантэс сумын харьяат М.Одонтуяа нар шалгарлаа.