Даланзадгад суманд 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил эхэллээ.
"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад суманд 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол болж, барилгын ажил албан ёсоор эхэллээ.
Энэхүү хүүхдийн эмнэлэг нь орон нутгийн төсвийн 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Түмт мөрөн” ХХК ажиллаж байна.
Шинээр баригдах эмнэлэг ашиглалтад орсноор хүүхэд, багачууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай авах нөхцөл бүрдэх юм.