Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Манлай сумын харьяат аймгийн заан Сугирын Доржпалам үнэн хүчийг үзүүлэн барилдаж түрүүлэн аймгийн арслан цолны болзол хангалаа. Хүчит бөхийн барилдаанд Манлай сумын харьяат цэргийн начин Батхүүгийн Бат-Эрдэнэ үзүүрлэн аймгийн заан цол, их шөвөгт Гурвантэс сумын харьяат сумын заан Болдбаатарын Сундуйжадамба шалгарч аймгийн начин цол, Завхан аймгийн харьяат аймгийн арслан Хүрэлбаатарын Болдбаатар шалгарч чимэг нэмлээ.