“ХАВРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ-2025”
Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын салбарын “Хаврын зөвлөлдөх уулзалт- 2025” арга хэмжээ 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын ордны 3 дугаар давхарт “Сүлд” танхимд зохион байгуулагдана.
Тус зөвлөлдөх уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцох, уялдаа холбоог сайжруулах чухал боломж бүрдэх болно.
Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хамтдаа аялал жуулчлалын хөгжилд хөтлөх шийдлүүдийг тодорхойлцгооё!