Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудас авах зааварчилгааг танилцуулж байна

Бизнес эрхлэгчид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахдаа төрийн таван байгууллагад хандан 9-12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 2-3 гэрээ хийж, дунджаар 14-30 хоногийг зарцуулдаг байсан тогтолцоог халж, 74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудсыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар авахаар боллоо.

Эдгээр 74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудас авах талаарх зааварчилгаатай танилцана уу.

  1. Нийслэлийн мэдээ мэдээллийн нэгдсэн www.ulaanbaatar.mn портал сайтаар нэвтэрч, “Үйлчилгээ эрхлэх бүртгэл” цэсийг сонгон онлайн бизнес төвийн системд нэвтэрнэ.  2. “Үйлчилгээнүүд” гэсэн цэсийг сонгон цахимаар хүсэлт илгээх боломжтой үйлчилгээний жагсаалт гарч ирнэ.  Үйлчилгээний төрлүүдээс өөрийн авах үйлчилгээг сонгон, үйлчилгээ авах цэсийг дарна
  2.  3. Танилт нэвтрэлтийн “Дан системээр нэвтрэн” үйлчилгээг авна.

       4. Үйлчилгээтэй холбоотой стандартын шаардлагатай танилцан “Зөвшөөрч байна” сонголтыг дарна.

         5. Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг оруулан “Үргэлжлүүлэх” талбарыг сонгоно.

       6. Үйлчилгээний байршил, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл оруулан “Үргэлжлүүлэх” талбарыг сонгоно.

    Холбогдох баримт бичгийн мэдээллийг оруулж “Үргэлжлүүлэх” товчийг дарна. Мөн бүрдэл баримт бичгийг өмнө авч байсан эсэх мэдээллийг оруулснаар холбогдох байгууллагуудын албан хаагчид тантай ажлын үйлчилгээ эрхлэх явцад ажлын тав хоногийн дотор холбогдоно.

    7. Онлайн бизнес төвийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд хүсэлтийн мэдээллийг бүртгэж дуусаад “Илгээх” товчийг дарна.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...