Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

2030 УСНЫ НӨӨЦИЙН БҮЛГИЙН МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр Дэлхийн банкны дэргэдэх 2030 Усны нөөцийн бүлгийн  Удирдах зөвлөлийн ээлжит хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдаж БОАЖЯ-ны ТНБ Дарга Д.Ганболд оролцлоо.

БОАЖЯ-Ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Ганболд:  “Улсын усны нөөцийн менежментийг хариуцсан байгууллагын хувьд БОАЖЯ, УУХҮЯ, 2030 Усны нөөцийн бүлэгтэй хамтран Өмнөд говийн бүсийн усны эрэлтийг хангах боломжит хувилбаруудад гидро-экономикийн шинжилгээ хийж, сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт байгуулсан газар доорх усны мониторингийн цооногуудын өгөдлийг боловсруулах, тэдгээрийн үр дүнг шийдвэр гаргахад ашиглах хяналт-удирдлагын динамик порталыг бий болгох ажлуудыг хийж үр дүн нь гараад байна.

Монгол улсын эдийн засгийг 2020-2024 онд хөгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Говийн бүсэд төлөвлөж байгаа дээрх хүнд үйлдвэр ялангуяа нүүрс боловсруулах, их чадлын цахилгаан станц байгуулах төслүүдийг урагшлуулах нь нэн чухал болоод байна. Гэвч одоо байгаа усны эх үүсвэрүүдийн боломжит нөөц нь эрэлтээ хангахгүй байгаа тул түүнийг нэмэгдүүлэх хувилбаруудын хамгийн оновчтойг нь сонгон хэрэгжүүлэхэд энэ ажил үр дүнгээ өгч байгаа юм.

Өнөөдрийн Удирдах Зөвлөлийн хурлаар 2020 ажлуудын  үр дүнг ярилцаж,  2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцая. Та бүхний саналыг тусган энэ онд 2030УНБ-тэй хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах болно.

Хуралдааны төгсгөлд 2030 Усны Нөөцийн Бүлгийн Монгол дах хөтөлбөрийн зохицуулагч Др.Д.Доржсүрэн 2020 оны үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж хэлэлцүүлэн, батлуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн 2030 Усны Нөөцийн Бүлгийн Монгол дах хөтөлбөрийн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахыг Удирдах Зөвлөлийн дарга Д.Ганболд үүрэг болгосон юм.

 

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...