Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

2021 ОНД ДАРХАН-УУЛ, ДУНДГОВЬ, ХЭНТИЙ, ЗАВХАН АЙМГИЙН УДИРДЛАГУУД БОЛОВСРОЛЫН САЛБАРАА ОНЦГОЙ АНХААРЧЭЭ

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр оролцож салбарын мэдээллийг орон нутгийн удирдлагуудад өглөө.

  • Боловсролын салбарын эрх зүй, бүтцийн шинэчлэл
  • Боловсролын чанар, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах арга хэмжээ
  • Боловсролын чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт
  • Боловсролын салбарын цахим шилжилт
  • Сургалтын байгууллагын орчин дахь хүүхэд хамгаалал
  • Боловсролын салбарын ёс зүй
  • Насан туршийн боловсрол
  • Боловсролын салбарын хөрөнгө оруулалт

зэрэг багц мэдээлэл сайдын илтгэлд багтсан. Мөн энэ үеэр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2021 онд байгуулсан гэрээг дүгнэлээ. Боловсролын салбарын хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагааг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхэд гарсан ололт амжилт байгааг энэ үеэр онцолсон.

Гэрээний биелэлтийг 100 оноогоор дүгнэвэл аймгууд 53.3-94.1 хувьтай үнэлэгджээ. Дундаж онооны зөрүү 40 хүртэл буюу их байгаа нь аймаг, нийслэлийн ажил харилцан адилгүй ялгаатай байгааг харуулж байна. Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Дундговь, Хэнтий, Завхан 90-ээс дээш оноогоор, Баянхонгор, Баян-Өлгий аймаг 50 гаруй оноогоор, бусад аймгууд 70-89 оноогоор үнэлэгдсэн.

Насан туршийн боловсролын үйл ажиллагааг дэмжих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажил хийгдээгүй, орон нутгийн зүгээс багш, удирдах ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдэнд орон сууц болон бусад дэмжлэг үзүүлэх талаар үр дүнд хүрсэн ажлууд аймаг, нийслэлийн аль алинд нь хийгдээгүй байгаад анхаарч ажиллах нь зүйтэй.

Өмнөх жилүүдийн хамтын ажиллагаанд зөв дүгнэлт хийх нь энэ жилийн хамтын ажиллагааг илүү сайжруулахад чухал нөлөө үзүүлэхийг салбарын сайд онцоллоо.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...