Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 иргэнийг илрүүлжээ

Зөвхөн 2019 онд Тээврийн цагдаагийн албанд 25302 зам тээврийн осол бүртгэгджээ.
Ослын улмаас 561 хүн нас барсан. 49 хүүхэд нас барсан. Өнгөрсөн онд цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34591 зөрчлийг илрүүлж ажилласан бөгөөд үүнээс 6851 иргэнийг шүүхээр оруулж 7-30 хоногийн баривчилгаанд явуулах шийтгэл оногдуулжээ.
Эмэгтэйчүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух зөрчил их гаргаж байна. 2019 онд 6400 эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлсэн. Өдөрт л 20 орчим эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэсэн үг юм. Үүний 2400 нь давтан үйлдэлтэй аж.

Тэгвэл 2020 эхний найман сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 18,505 зөрчил илэрчээ.
Үүний 1415 нь эмэгтэй жолооч байсан бөгөөд 147 нь тухайн үйлдлийг давтан гаргасан тул шуухээс баривчлах шийдвэр гаргасан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу 400 мянган төгрөгөөр торгож, жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулдаг.
Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийн тоо өссөн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 иргэнийг илрүүлжээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...