Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

2020 оны эхний 8 сарын байдлаар зам тээврийн осолд 48 хүүхдийн амь нас хохирсон  байна

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний 8 сарын байдлаар зам тээврийн осолд 317 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 313 хүүхэд гэмтэж, 48 хүүхдийн амь нас хохирсон  байна.

Зам тээврийн осол, хэргийн улмаас амь насаа алдсан хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан ба тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалах бүс болон зориулалтын суудал хэрэглээгүй улмаас цонхоор шидэгдэх, тээврийн хэрэгсэлд дарагдаж амь насаа алдсан, 20 орчим хувь нь хүүхэд эцэг, эх асран хамгаалагч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ хайхрамжгүй хөдөлсний улмаас автомашинд дайруулсан бол үлдсэн 10 орчим хувь нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна.

      Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх;
  • Хамгаалах бүсийг тогтмол зүүлгэж хэвшүүлэх;
  • 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
  • Хорооллын доторх хөдөлгөөнд зогсож буй тээврийн хэрэгслийн дундуур хүүхэд гэнэт гарч ирэх тул хурдаа тохируулж явах;
  • Гэр хорооллын хашаа болон зогсоол талбай дээрээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ ЗААВАЛ тойрч шалгаж байх;

                                                   ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...