Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

2-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ

Хувийн эмнэлгүүд үйлчлүүлэгчдэдээ ая тухтай орчин бүрдүүлж чаддаг бол улсын эмнэлэгт чадвартай боловсон хүчин ажиллаж байна. Харин иргэдийн хувьд ая тух, чадвартай эмч, мэргэжилтэн аль алиныг нь хүсэж байгаа одоогийн нөхцөлд УНТЭ-т VIP тасаг ашиглалтад орсон нь нүдээ олсон ажил болжээ.
Улсын эмнэлгүүд нийт орныхоо 10 хүртэлх хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээнд ашиглаж болох хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Дотрын төвдөө VIP тасгийг байгуулан, тохижуулжээ. Хэвтэн эмчлүүлэх тасгийн булангийн 2-3 өрөөг төлбөртэй байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг УНТЭ өөрчлөн ийнхүү VIP тасгаа ашиглалтад орууллаа.

VIP тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан танилцсан юм.
Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий “Дотрын тасаг бүр дотроо 1-3 өрөөнд төлбөртэй тусламж үзүүлдэг өрөөтэй байсныг болиулаад нэг тасгийг зориулалтаар нь нээж байна. Энэ нь нийгмийн захиалга, эрэлт хэрэгцээ гэдгийг тэдгээр өрөөнд хэвтэн эмчлүүлэх иргэдийн оочер дарааллаас харж болохоор байсан. Мөн үйлчлүүлэгчид орчин нөхцөлөө сайжруулахыг шаардах нь олон тохиолддог. 95 жилийн түүхтэй манай эмнэлэгт профессорын, сувилахуйн, дэмжих үйлчилгээний багууд ажилладаг. Хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл төлбөрөө төлөөд чадварлаг багийн үйлчилгээг ая тухтай орчинд авах боломж бүрдэж байна. Бид үйлчлүүлэгчээсээ өрөөний төлбөр л авахаас эмчилгээний төлбөр авахгүй ЭМД-аар нь үйлчлэх юм. УНТЭ нь хагас бие даасан байдалд шилжсэнтэй холбогдуулан төлбөртэй үйлчилгээг нийт орлогын 6-10 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай” хэмээн танилцууллаа.
Цаашид бүх улсын эмнэлэг ийм түвшний үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...