Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

‘’1000+ СЭРГЭН ХӨГЖИХ ГОЛУУД’’ ОЛОН УЛСЫН САНААЧИЛГАД АЗИ ТИВЭЭС “ТУУЛ ГОЛ” АНХЛАН НЭГДЛЭЭ

‘’1000+ СЭРГЭН ХӨГЖИХ ГОЛУУД’’ ОЛОН УЛСЫН САНААЧИЛГАД АЗИ ТИВЭЭС “ТУУЛ ГОЛ” АНХЛАН НЭГДЛЭЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон Улсын голуудын сан байгууллага хамтран ‘’ТУУЛ ГОЛ ФОРУМ’’-ыг цахимаар зохион байгуулж байна.
Форумын хүрээнд ‘’1000+ Сэргэн хөгжих голууд’’ олон улсын санаачилгад Ази тивээс анхлан Туул гол нэгдэх арга хэмжээ боллоо. Энэхүү санаачилгад нэгдсэнээр Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах шинэлэг арга барил бүхий загвар төслийг хэрэгжүүлж, Монгол орны бусад сав газруудын экосистемийг сэргэн хөгжихөд чиглэсэн өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг эхлүүлж байна.
“Сэргэн хөгжих 1000 гол санаачилгад Туул гол нь Ази тивийн голуудаасаа анхных болж нэгдэн орж байгаа нь бидний хувьд сав газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх тэргүүний туршлагыг нэвтрүүлэх томоохон боломжийг нээж өгч байгаа” гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн үгэндээ онцоллоо
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр дэлхийн нийт гол мөрөн, усны сан бүхий газрууд асар их ачаалалд өртөж, хэт ашиглалт, бохирдол болон уламжлалт түүх соёл хоорондын холбоо алдагдсан. Энэ нь сав газрын доройтол, усны бохирдол, тогтворгүй хэрэглээнд хүргэж, цаашилбал бүхэл бүтэн хот, бүс нутагт нөлөөлж байна. Гол мөрөн, усны сан бүхий газруудыг хамгаалах, зохистой ашиглахаас гадна ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргэн хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал. Тиймээс Олон улсын голуудын сан байгууллагаас санаачлан “1000+ Сэргэн хөгжих голууд” олон улсын санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын хувьд Усны тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталснаар сав газраар нь усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн.
БОАЖЯ-ны зүгээс Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө болон 29 сав газрын менежментийн төлөвлөгөөг тус тус баталж, хэрэгжилтийг 21 сав газрын захиргаад хариуцан ажилладаг.
Форумд БОАЖЯ, Сав газрын захиргаад, Олон Улсын голуудын сан байгууллага, Туул голын сав газрын оролцогч талууд, усны салбарын мэргэжилтэн, судлаачид оролцож байна.May be an image of 5 people, people sitting, people standing and office
May be an image of 20 people and screen
May be an image of 1 person
May be an image of 3 people and people standing
May be an image of 3 people, people sitting, people standing and indoor
May be an image of 1 person
May be an image of 1 person, map and text that says "улсын болон орон нутгийн ΤΧΓΗ 60000 50000 улаанбаатар хотын тусгай хамгаалалттай газар нутаг хамакикналк албайга 10000 SY ycran ΟΗΤΧΓΗ-ΗΤΧΓΗ онтхгн-дтхгн 1776 6401 нийслэлийн нийт газар нутгийн 15.5 хувийг тусгай хамгаалалттай газар дархан эзэлж байна. уунээс эзэлж байна. цаазат газар нутаг 8.6 мен барилгажилтыг хориглох бусийн хувьд газар нутаг 17.5 тусгай хувийг хувийг эзэлдэг бол богдхан уул эзэлж байна."

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...