Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

ӨНӨӨДӨР “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Жил бүрийн 08 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эрүүл мэндийн ажилтны өдөр” болгон тэмдэглэж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа албан хаагчдаа алдаршуулдаг уламжлалтай.
ЭМДЕГ-ын зарим албан хаагчид Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж Төрийн дээд одон медаль, салбарын шагналуудаар шагнагдсаныг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гардууллаа. Тухайлбал,
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ТҮЧТХГ-ын ахлах мэргэжилтэн М.Адилзаяа,
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Говь-Алтай аймаг дахь ЭМДХ-ийн дарга Б.Энхцэцэг, БТГ-ын мэргэжилтэн Б.Сэргэлэн, Өвөрхангай аймаг дахь ЭМДХ-ийн мэргэжилтэн Ц.Халтархүү,
Эрүүл мэндийн яамны жуух бичгээр ОНХХ-ийн ажилтан Б.Жигжидсүрэн, Тамгын газрын үйлчлэгч Л.Шижиртуяа, Архангай аймаг дахь ЭМДХ-ийн мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ,
Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар ОНХХ-ийн мэдээллийн ажилтан Г.Батнасан нар тус тус шагнагдлаа.
Салбартаа үр бүтээлтэй ажиллаж эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг иргэн-даатгуулагчдад хүндрэлгүй, түргэн шуурхай хүргэн ажилладаг ажилтан, албан хаагчиддаа баяр хүргэж цаашдынх нь ажил, үйлсэд их амжилтыг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...