Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

Үсээ засуулсан, нэг айлын гурван хүн коронавирусээр халдварлажээ

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр  хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнээс коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ   12 039 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Гудамж хорооллооос бүртгэгдсэн эх уурхайг эрэн сурвалжлах явцад нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үсээ засуулсан байна.

Тиймээс үйлчилгээний байгууллагууд халдварын дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа санууллаа. Түүнчлэн СБД-ийн 45 дугаар байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотой тус байрны 121 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарчээ. Мөн Дамба, Бэлхийн задгай орчмын 204 өрхийн 592 хүнд PCR шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар сөрөг гарсан байна.

Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1656 болж бүртгэгдэж байна.  Үүнээс 1211 хүн эдгэрээд байна.

Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарсан байна. Эмчлүүлж байгаа 432 хүний, 1 нь маш хүнд, 2 нь хүнд, 45 хүндэвтэр, бусад хөнгөн гэж оноштой байгаа ажээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...