Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод, бут, сөөг тарьснаас 98.5 хувь нь ургаж байна

Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн намрын улиралд 10 сарын 10-ны өдөр, хавар цагт 5 сарын 10-ны өдрийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус өдөрт БОАЖЯ тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцож 2000 мод тарилаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэж иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтдаа мод тарьлаа. Монгол орны нийт нутгийн 7,9 хувийг л ойрхог талбай эзэлдэг. Үүнийг бид 8,6 хувьд хүргэх том зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ зорилтод хүрэхэд салбар яамнаас гадна иргэдийн оролцоо хамгийн чухал. Ирээдүй, үр хойчдоо үлдээх бидний хамгийн том өв бол ногоон байгаль, цэнхэр ус, цэлмэг тэнгэр юм. Тиймээс хүн бүрийг мод тарьж, хайрлаж хамгаалахыг уриалж байна”

Өнөөдрийн хувьд ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээгийг харин ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж нийслэлийн ногоон байгууламж болон ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулцгаасан юм.

Мөн 2020 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тал газрыг ойжуулан цэцэглүүлсэн Монголын анхны томоохон төсөл юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод,бут,сөөг тарьснаас 98.5 хувь нь ургаж байна.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...