Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Үер усанд автсан иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.

Гол, мөрний усны үерЗавхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Рашаан голын горхины сайр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 95 км-т/ 11 зорчигчтой 2 суудлын автомашин “Рашаан гол”-д урсаж байна гэсэн дуудлагаар /2021.08.17-ны 17:41 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан иргэн Э-гийн жолоодож явсан “Патрол” загварын 6 зорчигчтой суудлын автомашин, иргэн Э-гийн жолоодож явсан “Приус 20” загварын 5 зорчигчтой суудлын автомашинууд “Рашаан гол”-д суусан байсныг татан гаргаж, 8 том хүн, 3 хүүхдийг тус аймгийн Улиастай сумд хүргэсэн.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Загийн Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км/ иргэн С-ийн “Ландкруйзер-80” загварын суудлын автомашинтай 2 иргэн уулын үерт боогдож, шаварт суусан тухай дуудлагаар /2021.08.18-ны өдрийн 15:00 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км замыг туулан очиж 3 цаг 20 минут ажиллан нийт 54 хүнийг аюулгүй газарт гарган, 18 автомашиныг татан гаргасан.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн “Алагцарын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, сумаас баруун хойд зүгт 60 км, Хатгал тосгоноос зүүн урд зүгт 30 км/-т суудлын автомашин /5 том хүн, 3 хүүхэдтэй/ үерт урссан тухай дуудлагаар /2021.08.18-ны өдрийн 06:50 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Хатгал тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид 30 км замыг туулан очиж Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Ланд-80” загварын суудлын автомашинтай 5 том хүн, 3 хүүхдийг 17 минут ажиллан эсэн мэнд аварч гарган иргэн Д /47 настай, эрэгтэй/, Б /34 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, Ш /31 настай, эмэгтэй/, Э /7 настай, эрэгтэй/, Э /6 настай, эрэгтэй/, У /7 настай, эмэгтэй/ нарыг Хатгал сумын сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Мөн өдрийн 09:24 цагт “Ланд-80” загварын суудлын автомашиныг татан гаргаж иргэн М-д хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Алдархаан сумын Шивэртэй багийн “Таван чихийн ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км, сумын төвөөс хойд зүгт 40 км/-т иргэн Б-гийн суудлын автомашин “Чигэстэй” голд суусан тухай дуудлагаар /2021.08.18-ны өдрийн 14:24 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 14:35 цагт очиж тус аймгийн харьяат иргэн Б-гийн “Харриэр” загварын суудлын автомашин “Чигэстэй” голд суусан байсныг 15 минут ажиллаж татан гаргасан.Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Өндөр толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урьд зүгт 5 км, сумын төвөөс зүүн зүгт  30 км-т/ ачааны автомашин Богдын голд унасан тухай дуудлагаар /2021.08.18-ны өдрийн 16:40 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиж иргэн У /42 настай, эрэгтэй/-ын “Портер” загварын ачааны автомашинтай Алдархаан сумын Богдын гол багийн “Усан цахилгаан станц”-аас Баянбулаг багийн “Хөх толгой” гэдэг газар руу зорчин явахдаа Богдын гол багийн “Өндөр толгой” гэдэг газар голын усанд унасан байсныг 42 минут ажиллаж аварч гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...