Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Я.Содбаатар: Шинэ жилийн арга хэмжээг хориглох шийдвэр гараагүй

Энэ оны есдүгээр сард Онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэг, үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газрыг хэвийн горимоор нь ажиллуулахаар болж, агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг аравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжүүлэх шийдвэр гаргасан.

Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн зэргийг 12-р сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргалаа.

Шадар сайд Я.Содбаатар: “Коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй учир 2020 оны наймдугаар сарын 1-нээс хойш эдийн засгийг идэвхжүүлэх үүднээс олон нийтийн бүх арга хэмжээг шат дараатайгаар нээсэн.  ЕБС, боловсролын бүх байгууллага, урлаг, спортын арга хэмжээ гээд бүгдийг хэвийн горимд шат дараатай шилжүүлсэн. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар  өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн зэргийг 12-р сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргасан ч шинэ жилийн арга хэмжээг хориглох тухай шийдвэр гараагүй.

Тиймээс УОК-оос ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй байна” гэв.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...