Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ТӨСЛИЙН БУС БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭЭЖИЙГ ГЭМТЭЛ, СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД ГАРДУУЛАН ӨГӨВ

Япон Улсын Засгийн газраас коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглүүлж Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд олгож буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг хүлээлцэх арга хэмжээ өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Япон Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Япон Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яамны нэр дээр хүлээн авах тоног төхөөрөмж, хэрэгслээс өнөөдрийн байдлаар цусны хийн анализатор, автоклав, унтуулгын аппарат, судас тодруулагч зэргийг хүлээн авч нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд болон улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвүүдэд хуваарийн дагуу олгож, ашиглаж эхэлсэн байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэмдэглэв. Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ тус Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт санхүүжилтийн 60 орчим хувийг Эрүүл мэндийн яаманд олгохоор шийдвэрлэж нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг олгож байгаадаа баяртай байгаагаа онцлохын сацуу дээрх тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүд монгол хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тусламжийн хүрээнд мэс заслын үед хэрэглэгдэх оношилгооны С хэлбэрт рентген аппарат 3, унтуулгын аппарат 1 ширхгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд гардуулан өгсөн ба тус төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах эмнэлгийн хамт олны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...