Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1977 дуудлага ирснээс 428 нь яаралтай тусламж, 1132 нь зөвлөгөө мэдээлэл авчээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн_мэдээг хүргэж байна.
(2020.11.03-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 5466 дуудлага холбогдож, үүнээс 2981 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалж, 1320 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1977 дуудлага ирснээс 428 нь яаралтай тусламж, 1132 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, архитай холбоотой дуудлага зонхилж байна.
ЭХЭМҮТ-д 44 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 267 мэс засал хийгдснээс яаралтай 75, төлөвлөгөөт 192 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 296 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3231 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 200 нь хөдөө, орон нутгаас, 166 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...