toto macau toto macau toto macau toto macau toto macau togel online slot deposit bank togel slot bandar toto macau toto macauk toto macau toto macau toto macau slot deposit pulsa slot deposit pulsa slot deposit pulsa toto macau togel slot toto macau toto macau situs togel terpercaya agen togel terpercaya toto macau situs togel terpercaya slot gacor toto macau toto macau slot gacor toto macau toto macau agen togel terbesar situs togel terbesar slot pulsa slot online toto macau togel online bandar togel bandar togel bandar togel toto togel slot gacor slot gacor LTDTOTO togel deposit pulsa
Э.Дөлгөөн: Үнэндээ бид мөнгө нэхээгүй - Zangarag.mn
Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Э.Дөлгөөн: Үнэндээ бид мөнгө нэхээгүй

“Positive Mongolians” төслөөрөө дамжуулан онлайн зөвлөмж, подкаст, влог, “Хосын жор” ярилцлагаа хүргэдэг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Хаппи Фловерс” компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өглөө.

Залуу гэр бүлд тохиолддог хамгийн асуудалтай зүйл нь ажилтай үед хүүхэд харах хүнгүй байх. Аав, ээж, хамаатан садан гээд байж болох бүхий л арга хэрэглэдэг ч эцэс сүүлдээ төлбөр төлөн хүүхэд асрагч авах нь элбэг бий.

Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг “Happy Flowers” байгууллагын үйл ажиллагааг ил тод шүүмжилсэн билээ. Тэд өнөөдөр хэвлэлийн хурал хийж  тус төвийнхөн өөрсдийг нь мөнгө нэхэмжилсэн гэж гүтгэсэн талаар мэдээлэл хийж байна.

Э.Дөлгөөн “Бид “Хаппи Фловерс” компанийн нэр хүндэд халдах гэж бид мэдээлэл хийгээгүй юм шүү. Хүүхэд хардаг байгууллагуудын үйл ажиллагааг буруутгах гэсэнгүй. Зөвхөн энэ компанийг үйл ажиллагаагаа сайжруулаасай гэж хүсч  бид хэвлэлийн хурал хийж байна. Хүмүүст хувь хүмүүсийн хоорондын асуудал харагдаж байгаа мэт боловч энэ бол олон хүний үр хүүхэдтэй холбоотой зүйл. Бидэнд 24 цагийн дотор 45 хүн энэ компанитай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн. Хувь хүний нууцтай холбоотой учир бид ирсэн мэдээллийг задалж болохгүй. Та бүхэнд мэдээлэл өгөхөөр зарим зүйлийг дурьдсан байгаа юм.

Бидний амьдарч байгаа байр банкны зээлэнд байдаг учраас хоёулаа зайлшгүй ажиллах шаардлагатай. Хүүхэд асрах хүн байхгүй учраас асрагч авахаар шийдсэн. Яг бидэнд хэрэгцээтэй байсан учраас “Хаппи фловерс” компанийн захирал Н.Ууганцэцэг хамтран ажиллах санал тавьсаны дагуу бид хүүхэд асрах үйлчилгээг авахаар зөвшөөрсөн. Ингээд 2020 оны нэгдүгээр сард манайх хүүхэд асрагч авсан. Гэрээгээ байгуулаад хамгийн анх ирсэн охин их сайн ажиллаж байсан учраас туршиж үзээд 2020 оны тавдугаар сар хүртэл дөрвөн сарын гэрээтэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан. 2020 оны тавдугаар сараас “Хаппи фловерс” компанийн захирал Н.Ууганцэцэг хамтран ажиллах санал ирүүлсэн байдаг юм. Үүнээс хойш бид харилцан тохиролцсон гэрээгээр хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд асуудал үүсч, асрагчид солигдож эхэлсэн. Мөн үйл ажиллагааны доголдлууд бага багаар гарч ирсэн.

Гэхдээ бид хүүхэд асрагчийн энэ ажил нь шинэ салбар учраас юу юуны духанд буруутгаагүй хүлээцтэй хандаж байсан. Гэтэл 2020 оны наймдугаар сард охин маань хүүхэд асрагчийн хайхрамжгүй байдлаас биеийнхээ гурван хэсэгт ил харагдах гэмтэл авсан. Өглөө нь зүв зүгээр байсан хүүхэд орой нь гэмтсэн учраас орой нь зургийг нь аваад тухайн байгууллагад өгсөн. Мөн асрагч охинд зурагнуудыг давхар илгээж бид гомдол гаргасан юм. Ингээд бидэнд өөр асрагч явуулсан.

Гэсэн ч үйл ажиллагааны доголдол нь хэвээрээ байсаар байсан. Мөн манайд хүүхэд харж байсан асрагчийн цалинг ч өгөөгүй байсанг мэдсэн. Тиймээс үйлчлүүлэгч, контент бүтээгчдийн зүгээс тухайн компанийн үйл ажиллагааг нийтэд ил болгосон. Учир нь бидэнд итгээд энэ компанийг сонгосон олон хүн, хүүхэд хохирох вий гэж бодож, мөн олон хүн цалингаа авч чадахгүй хохиров вий гэж бодоод пост хийсэн юм.

Пост тавиад удаагүй байтал тухайн компанийн зүгээс бид рүү дайралт хийсэн. Дөлгөөн өөрөө хүүхдээ хараагүй, биднээс 25 сая төгрөг нэхэмжилсэн гэсэн байсан. Үнэндээ бид мөнгө нэхээгүй” гэлээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...