Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

“ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД” АРГА ХЭМЖЭЭГ 2021-2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/760 дугаар тушаалаар бадлагдсан “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөө (2021-2024 он) танилцуулах уулзалт 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр АХБ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдав. Уулзалтыг нээж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд үг хэллээ. Монгол Улсын Засгийн газраас “Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-4 удаа, “Эхийн эндэгдлийг бууруулах стратеги”-2 удаа, “Эх, нярайн эрүүл мэнд” стратеги, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр эх, хүүхдийн эндэгдлийг 1990 оны түвшинтэй харьцуулахад 4 дахин бууруулж чадсан. Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт дууссан.Монгол Улсын Засгийн газрын 203 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.1.1.3 дахь заалтад “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/760 дугаар тушаалаар “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөө (2021-2024 он)  батлагдсан. Дээрхи арга хэмжээний төлөвлөгөөг цаашид хэрэгжүүлснээр эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах эрсдэлт хүчин зүйлийн тархалт, өвчлөл нас баралтын байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар нотолгоонд тулгуурласан бодлого, шийдвэр гарсан байх болно. Энэхүү уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг болон холбогдох мэргэжилтнүүд, АХБ буюу олон улсын байгууллага,  ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, Амаржих газрууд, НЭМҮТ, Нийслэлийн ЭМГ, эрүүл мэндийн төвийн удирдлага, холбогдох  эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий нийт 66 хүн оролцлоо.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...