Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Эхний ээлжинд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд “Ногоон зээл” олгоно

Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амьдралын чанарыг дээшлүүлэх монгол гэрийн халаалт, дулаалга, дотор агаарын чанарыг сайжруулах багц нэвтрүүллээ.

Тус ЧИП багцыг Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймаг, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт туршсан бөгөөд хэрэглэгчдийн судалгаагаар тухайн багцыг ашигладаг өрхийн 90 гаруй хувь нь гэр доторх агаарын чанарыг сайжруулсан гэх хариу өгсөн. Түүнчлэн 89 хувь нь гэр бүлийн  эрүүл мэндэд эерэгээр нөлөөлсөн хэмээн дүгнэжээ.

Улаанбаатар хот 2030 он хүртэл айл өрхүүдийн түлшний хэрэглээнээс үүсэх 599 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулах үүргийг “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хувь нэмрийн зорилт”-ын хүрээнд хүлээсэн байдаг. Иймд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Нийслэлийн ногоон сангаас  хэрэгжүүлж буй ЧИП төслийн санхүүжилтийн эх үүсвэрт “Жи Эс Би капитал” ББСБ-д хөрөнгө оруулж, эхний ээлжинд  Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд “Ногоон зээл” санал болгож, сонирхсон айл өрхүүдэд олгоно.   Цаашид бусад дүүргийнхэнд нээлттэй байдлаар төслийг хэрэгжүүлэх боломжтой юм.

 

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...