Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэндийн салбарын төсөв 2021 онд 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарын төсөв 2021 онд 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй ажиллах боломжтой бүрдэнэ.

Өмнө нь янз бүрийн асуудал гардаг байсан нь санхүүжилтийн тогтолцоо буруу байсантай холбоотой. Эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээ явуулах тусам санхүүгийн асуудалд ордог тогтолцоо байсан. 2021 оноос яг ямар оношоор, ямар эмчилгээ хийсэн бэ гэдгээрээ санхүүжилт авдаг болно.

Хөнгөлөлттэй эм олгох тал дээр олон улсын стандартын шаардлага хангасан эмийг түлхүү оруулж, олгох процессын тал дээр өөрчлөлт оруулна. Тодруулбал, бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг, тэр жороор нь аль ч эмийн сангаас авдаг боломжийг бүрдүүлнэ.

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс бүх эмийн сангуудад гүйцэтгэлийнх нь дагуу санхүүжилт олгож эхэлнэ. Иргэд сарын эхэнд өглөө эрт дугаарлаж, хөнгөлөлттэй эм авахаа болино.

Одоогийн байдлаар лавлагаа шатлалын гурван эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэн. АӨСҮТ, I, III эмнэлэг. Дөрөвдүгээр сараас хагас бие даасан байдалд шилжсэн, эхний үр дүнгүүд гарч байна. Ирэх онд бүх шатлалын эмнэлгийг хамруулсан 10 эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ. Харин 2022 оноос бүгдийг нь хамруулахаар төлөвлөж байна. Нэг зэрэг шилжүүлэх нь эрсдэлтэй”.

Мөн ирэх онд бүх резидент эмч нар цалин авах боломжийг бүрдүүлсэн.” гэв.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...