Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Цар тахлын эх үүсвэрийг тогтоосноор цаашид халдварын тархалтыг хумих боломжтой

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Улсын хэмжээнд КОВИД19-ын халдвар Төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн үндсэн хоёр голомтоос тархсан нь тогтоогдсон. Орон даяар тус өвчний халдварын тархалтын бүрэн зураглалыг гаргасан. Тодруулвал нийт тогтоогдоод буй халдварын хоёроос бусад нь ойрын хавьтал, үнэр амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал шинжээр эмнэлгийн байгууллагад хандсанаар 1-3 тохиолдол тус тус илэрсэн. Эдгээрийн эх үүсвэр тогтоогдсон бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол нэг ч байхгүй. Энэ нь орон даяар КОВИД19-ын халдвар тархаагүй байна гэж үзэх нэг үндэслэл.
Бүртгэгдсэн халдвараас үүдэлтэй тархалтын ерөнхий эх үүсвэрийг тогтоосон нь цаашид халдварын тархалтыг хумих боломжтой байх эерэг хандлагыг харуулж байна. Тиймээс халдварын тархалтыг бүрэн хумихын тулд иргэд олон нийт халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахих нь нэн чухал.
Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд нийт 100 гаруй мянган хүнд КОВИД19-ын халдварын шинжилгээг PCR болон түргэвчилсэн оношлуураар хийснээс Улаанбаатар хотод 50 мянга хийгдсэн. Улаанбаатар хотод хамрагдсан иргэдийн 20 мянга нь сайн дураар шинжилгээнд хамрагдснаас бүгд сөрөг гарсан. Энэ нь халдвар нийтийн дунд тархаагүй байх боломжтойг харуулж буй. Харин КОВИД19-ын халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын нийт 700, хоёрдогч хавьтлын 6000 хүнд PCR шинжилгээг хийсэн. Эдгээр нийт шинжилгээний дүн мэдээлэлд үндэслэн тархалтын хүрээ, голомтыг тогтоох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нарийвчлан гарна. Халдвар илэрч буй байдлаас үзэхэд тархалт эхэлсэн голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан байна хэмээн дүгнэж байгаа.
Сэлэнгэ аймагт бүртгэдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн 26 мянга, Алтанбулаг боомтын 5000 иргэдийг түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулж, ирэх 7 хоногт дуусгана. Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүмүүсийг халдвар илэрснээс эхлэн тусгаарлан шинжилж байгаа нь халдварыг тархаахгүй барьж чадсан гэж харагдаж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...