Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цар тахлыг даван гарахад  хамтран ажиллахаар санал солилцож,  импортын эмийн үнийн асуудал дээр анхааран ажиллахыг хэлэлцлээ.
Хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Монос трейд, Мөнхийн тун, Омбол ХХК, Мандал трейд ХХК, Еврофарм ХХК, Монгол Фарм ХХК, Монос Фарм трейд, АзиФарма ХХК эм ханган нийлүүлэх нэгжийн төлөөллүүд оролцлоо.
КОВИД-19 цар тахлыг даван гарахад төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал байгааг Эрүүл мэндийн  сайд С.Энхболд уулзалтын эхэнд онцлов. Мөн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалахад төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг дагаж нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлдэг аж ахуй нэгжийн төлөөлөл хэлсэн юм.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.