Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

   Эрүүл мэндийн сайд С.Энхболд  ОХУ-Украины хооронд үүссэн цэргийн үйл ажиллагаа, БНХАУ-ын Ковид-19 нөхцөл байдалтай холбогдуулан Эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, ЭМЯ-ны БТГ-ын дарга Б.Буянтогтох, СЭЗГ-ын дарга Б.Мөнхтуул, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, МЭЗНЭ- холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням болон дотоодын эмийн үйлдвэрлэл , эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд эмийн чанарын асуудлыг сайжруулах, болзошгүй эрсдэлд бэлэн байх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг ханган ажиллах нь чухал болохыг”  хэлсэн үгэндээ онцлов. Энэ үеэр эмийн үйлдвэрийн төлөөлөл дотооддоо эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эмийн бүртгэл, эмийн бүртгэлийн үеийн лабораторийн баталгаажуулалтын ачаалал, нөөц бүрдүүлэхэд үүсэж буй санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцлоо. Мөн Зам тээврийн яамтай хамтран Франкфурт болон Турк улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, ингэснээр эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийн саатлыг багасгах асуудлыг судлан ажиллахаар болов.                                 

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...