Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ХИЛИЙН БОЛОН ГЭРИЙН ТУСГААРЛАЛТЫН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Коронавируст халдвар Ковид-19 өвчний Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээг эрчимжүүлэх, чиглэлээр Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө. Уг хуралд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын удирдлагууд оролцсон юм. Нэн тэргүүнд хил дээр авч буй хяналтын арга хэмжээг улам чангаруулах чиглэлээр ярилцлаа. Тухайлбал гадаадаас ирж буй иргэдээс авч буй хил дээрх түргэвчилсэн болон ПГУ шинжилгээнд илүү анхаарч алдаа гаргахаас сэргийлж бүх арга хэмжээг авч ажиллахыг ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов. Хил дээр авсан шинжилгээнд сөрөг гарч гэртээ 10 хоног тусгаарлагдах иргэдэд мэдээллийг сайн өгч 4 дэх өдөр нь авах шинжилгээг цаг тухай бүрд нь авч, хяналтаа нэмэгдүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгов.

Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй учраас тайвширч болохгүй. Болзошгүй эрсдэлээс хамгаалж нэн тэргүүнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх дээр анхаарах нь чухал. Иймд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх чиглэлд зохих арга хэмжээ авч ажиллахаар болов. Дельта вирусийн дэгдэлтийн үед авч байсан ор дэлгэлтийн арга хэмжээгээ сайжруулах замаар Омикрон хувилбар дэгдсэн нөхцөлд орыг хэрхэн дэлгэж, ямар арга хэмжээ авахаа төлөвлөж, нөөцөө бүрдүүлэх чиглэлд ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрыг анхаарч ажиллахыг үүрэг болгов. Учир нь АНУ, Англи зэрэг улсад Омикрон хувилбар нь Дельтагаас хэд дахин илүү тархалттай байгаа учраас бэлтгэл ажлыг маш сайн авах нь чухал юм. Дээрх үүрэг чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлаа энэ 7 хоногтоо багтааж танилцуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд чиглэл болголоо. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад сайдын албан даалгавар хүргүүлж, Омикрон хувилбараас сэргийлэх арга хэмжээг авахыг анхааруулав. Омикрон хувилбарыг дотоодод оруулахгүйн тулд хил дээрх хяналтаа илүү анхаарах, гэрийн тусгаарлалтад буй иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллахаар болов. Мөн улирлын томуугийн дэгдэлтийн үед авч буй арга хэмжээг сайжруулж бага насны хүүхдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд зохих арга хэмжээг авч ажиллахыг анхаарууллаа. Томуугийн хүндрэл гарах эрсдэлтэй учир энэ чиглэлд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...