Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД БАЯН-ӨЛГИЙ, ГОВЬ-АЛТАЙ, ХОВД, БАЯНХОНГОР АЙМГУУДАД АЖИЛЛАЖ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгуудад 2022 оны 4 сарын 7-10 өдрүүдэд ажиллалаа. Тэрээр дээрх аймгуудын төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзалт хийж хамгийн түрүүнд цар тахалтай тэмцэхэд амжилттай ажилласан эрүүл мэндийн салбарынхан тэдний ар гэрийнхэнд талархал илэрхийлж  эрүүл мэндийн салбарын  шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа. Тухайлбал эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил ба асуудлууд мөн 2022 оны 5 сарын 1 өдрөөс эхлэх  хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх,  эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Мөн уулзалтад оролцсон эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонслоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баян-Өлгий ба Говь-Алтай аймагт ЭМЯ захиалгаар  АХБ зээлээр байгуулсан тус бүр нь Ариутгалын тасгуудын нээлтийг хийж, дээрх аймгуудын нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, төрөх эмнэлэг, Зооноз өвчин судлалын төвүүд дээр очиж ажил байдалтай нь танилцлаа. Мөн халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх,  эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор дээрх аймгуудад Засгийн газраас байгуулж буй Дэмжих төвүүдийн засварын ажилтай танилцаа.

 

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...