Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

“ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ – АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” АЯНЫГ УГТАН “4 АЙМАГ 400 КМ” УРТЫН ЯВГАН АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.1.1.1, 2.2.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/780 дугаар тушаал “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дадлыг бий болгох ажлыг зохион байгуулах удирдамж”-ийг үндэслэн үндэсний хэмжээнд “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар зохион байгуулагдаж байна. Энэхүү аяны нээлтийн алхалтын арга хэмжээг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах бөгөөд аяныг угтаж “4 аймаг 400 км” үзэл санааны явган алхалтын хөтөлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 10-20-ны өдөр Алтай, Хангай, Говийн нутгаар хэрэгжүүлэхээр бэлтгэж ажлаа хангаад байна. Монголын явган алхалтын холбооны зүгээс сонгон шалгаруулсан спортын мастер, гарамгай аялагч Э.Чойсүрэнгээр ахлуулсан алхалтын багт амжилт хүсэж ЭМЯ, НЭМҮТ-ийн туг болон явган аялалд шаардлагатай анхны тусламжийн багцийг өнөөдөр гардууллаа.

Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 10000-аас дээш алхам алхдаг байна (Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ШУТС, 2019 он) Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд сүүлийн 5 жилийн байдлаар ХБӨ давамгайлж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд ордог. Артерийн даралт ихсэлтийн тархалтаар Монгол улс Номхон далайн баруун бүсийн 37 орныг тэргүүлдэг. ХБӨ, осол гэмтэл нь хөдөлмөрийн насныхны өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж хүн амын дундах нас баралтын 71% нь ХБӨ-ний шалтгаантай, үүний 33% нь харьцангуй сэргийлж болох өвчлөл эзэлдэг. Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомсдлоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж байна. Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь энерги зарцуулах хэрэгцээг багасган, суугаа амьдралын хэв маягийг бий болгож байна. Манай улсад 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, суугаа идэвхгүй байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай, 15-69 насны 3 хүн тутмын 1 нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна (ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, 2019 он, Монгол улс).

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...