Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

ЭМЯ: 55 хүний шинжилгээ сөрөг гарч, 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэрээ коронавируст халдварын шинэ тохиодол илрээгүй, харин хоёр хүн эдгэрч дараагийн шатын сувилалд шилжсэн тухай мэдээллээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: Дэлхийн олон оронд коронавирусийн халдвар дахин дэгдэж байна. АНУ-ын эрдэмтэд коронавирус мутацад орж агааржуулалтгүй битүү, харанхуй, хүн олноор цугларсан орчинд халдвар маш хурдан тархах хэв шинжид орж байна гэж дүгнэсэн байна. ОХУ-д 24 цагийн хугацаанд 6632 хүн шинээр өвчилж, 168 хүн нас барсан. Буриад, Тувад өвчлөл өмнөх өдрөөс 37-110 тохиолдлоор нэмэгдсэн. Тувад 110 хүн шинээр өвчилж нийт өвчлөлийн тоо 4927 болсон. Буриадад 37 хүн шинээр халдвар авч нийт өвчлөлийн тоо 3071-д хүрэв.

Манайд өчигдөр 316 хүн шинээр тусгаарлалтад орж, 232 хүн гарч гэрийн тусгаарлалтад шилжин одоо 2697 хүн ажиглалтад байна.Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 12 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 5000 гаруй зорчигчдод тандалт судалгаа, асуумж хийсэн коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: 2020 оны долдугаар сарын 04-нд нийт 55 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 12 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй. Тандалтын шугамаар нэг хүний сорьцийг сонгон шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 42 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний нэг нь 22 настай эрэгтэй, оюутан 49 хоног эмчлэгдсэн бол нөгөөх нь 32 настай ачаа тээврийн жолооч 16 хоног тус тус эмчлэгдэж эмнэлгээс гарлаа.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан 220 тохиолдлын 185 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Одоо 35 хүн эмчилгээнд байгаа бөгөөд 33 хүний биеийн байдал хэвийн үлдсэн хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, нэг жирэмсэн эх, 6, 12 насны хоёр хүүхэд эмчлүүлж байна. Өчигдөр /2020.07.04/19.00 цагт Токио-УБ онгоцор ирсэн 262 хүний шинжилгээг хийх ажлыг өнөөдөр эхлүүллээ. Бүгд тусгаарлалтын байрандаа орсон. Шинжилгээний хариу маргааш зарлана.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...