Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

Эмч, сувилагч нар эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологид суралцлаа

Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Ковид-19-ийн хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих” (EpiC) төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, сумын эрүүл мэндийн төв дэх Ковид-19-ийн халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтны чадавхыг сайжруулах мөн амьсгалын аппаратын хэрэглээ, хүчилтөрөгчийн экосистемийг бэхжүүлэх болон Ковид-19-ийн халдварын амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарт “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи арга, аргачлал” сургалтыг  2 дугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Сургалтанд оролцогчид цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын сүүлийн үеийн дэвшилтэт технологи арга, аргачлалд суралцаж, өөрсдийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэв.
Сургалтын модулийг USAID-ийн болон EpiC” төслийг олон улсад хэрэгжүүлэгч АНУ-ын FHI 360 төрийн бус байгууллагын зөвлөсний дагуу АНУ-ын Калифорнийн Их сургууль, БНХАУ-ын Гонконгийн Их сургууль зэрэг олон улсын эрдэм, судалгааны байгууллагаас гаргасан зөвлөмж, материалууд дээр үндэслэн Эрүүл мэндийн яамны Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ, Мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн зөвлөл, Монголын Амь тэнссэн төлөвийн анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран боловсруулжээ. Уг сургалтыг тус зөвлөлийн сургагч багш, зөвлөхүүд, эрчимт эмчилгээний тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явууллаа.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...