Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ЭМГЭНЭЛ

Бидний хайртай хүү, бидний хайртай дүү, бидний дотны нөхөр Монголын рок поп урлагийн ертөнцийн чадварлаг хөтлөгч Нэргүйн Мөнхдандар үүрдийн мөнх  амгалангийн орон уруу өвчний улмаас цэл залуугаараа  биднийгээ орхин одлоо.

Нэргүйн Мөнхдандар нь 1985 оны 04 сарын 02 ны өдөр Нэргүйн 5 дахь хүү болон мэндэлж СХД-ийн 90-р цэцэрлэгт найман сартайдаа орж 5 нас хүртлээ хүмүүжсэн юм. Тэрээр 1993 онд нийслэлийн 33-дугаар сургуульд элсэн орж улмаар Ерөнхий боловсролын “Онон” дунд сургуулийг 2003 онд онц дүнтэй суралцан төгссөн юм. Дунд сургуульд суралцах хугацаандаа  сурлага хөдөлмөр, урлаг спортын олон арван амжилтуудыг гаргаж дүүргийн математикийн олимпиадад амжилттай оролцож байсан сэргэлэн цовоо, идэвхи санаачлагатай сурагч байлаа.

2003 онд Радио телевизийн дээд сургуулийн Сэтгүүлч хөтлөгчийн ангид элсэн орохдээ тэрээр аль хэдийн 104 радио фм-ийн хөтлөгч хийж байсан туршлагатай, STV хэмээх телевизийн урлагийн том айлын гишүүн болж амжсан сүйхээтэй нэгэн байлаа. Фм 104 радиогоор “Реп мюзик” хөгжмийн цаг, STV телевизийн “free style” нэвтрүүлгийг үдэш бүр 22 цагаас нэгэн зэрэг шууд дамжуулан хүргэж телевиз болон фм радио хослуулсан авьяаслаг хөтлөгч гэдгээ харуулж байсан юм.

2005 онд “S music” нэртэй монголын анхны хөгжмийн дагнасан суваг байгуулагдахад ууган  хөтлөгчөөр нь ажиллаж энэ хамт олон дунд нэр хүндтэйгээр жинхэнэ уран бүтээлч болон бэлтгэгдэснээр  Монголын хөгжмийн урлаг сонирхогчдын хувьд нэр хүндээ тунхаглаж чадсан билээ.

Тэрээр 2010 онд M-21 нэртэй хувийн студи үүсгэн байгуулж Боловсрол суваг телевизээр Мusic town хөгжмийн нэвтрүүлэг Сенсаци нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг байсан юм. Түүний санаачлан хийж байсан Сенсаци нэвтрүүлэг Монголын хэвлэл мэдээллийн салбарт цоо шинэ өнгө төрх байлаа.

Монголын Соёл урлагийн академийн Алтан гэрэгэ хүндэт өргөмжлөл, МЗХ-ны Тэргүүний залуу алтан медалиар шагнуулж явлаа.   2011 онд     Нийгмийн       хөгжлийг дэмжигч Рояаль HD телевизийн тулгын чулууг тавилцаж өөрийн авьяас билэг, сэтгэл зүтгэл, мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж   Нэвтрүүлгийн албаны даргыг хийсэн шиг хийж олон чанартай  нэвтрүүлгийг санаачлан хэрэгжүүлж байсан юм.

Гэсэн ч Монголын рок поп хөгжмийн урлагийн мэдээ мэдээллийг Дандарын нэвтрүүлэггүйгээр төсөөлөхийн аргагүй байлаа.  Түүний хувьд SHOW BIZ энтертаймэнт нэвтрүүлгийг бэлтгэн 350 орчим цувралыг хөтлөн хүргэж монголын болон дэлхийн урлагийн  бүхий л мэдээллүүдийг  багтаахыг эрмэлзэн зүтгэдэг байв. Урилагагүй зочин, MY UB, Өдрийн шууд нэвтрүүлэг, Surprise, Happy sunday Дандартай хамт  гээд энэ олон нэвтрүүлгийг амжуулан хийдэг тийм л шаргуу хүн байсан юм. 2012 онд НАМЗХ-ны Монгол тандаа зүтгэе медаль, БСШУСЯ-ны хүндэт жуух бичгийг  гардан авсанаар МУСТА болох болзолоо хэдийн хангасан байсан юм. Тэрээр сэтгүүлчийнхээ хувьд хэвлэл мэдээллийн бүхий л салбарт ажиллах чадвартай нэгэн байсныг paparatsi.mn вэб сайтад ажиллаж байснаар дүгнэн хэлэхдээ  туйлын бахархалтай байна. Тэрээр 2019 оноос тус сайтын сэтгүүлч, редакторын алба хашдаг байв.

Slide bricher хамтлагийн голлох гишүүн байж 2002, 2004  онуудад хамтлагийнхаа тоглолтыг амжилттай зохион байгуулж тухайн цаг үеийн фенүүдээ баярлуулж байсан удаатай.

Хөдөлмөрч дайчин хугарашгүй эр зоригыг тань мөнхөд үлгэрлэж явъя. Эх нутаг хөрст алтан дэлхийнхээ энхрий цээжинд эрхлэн нялхран мөнх нойрсдоо.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...