Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“Элкондор” хамтлагийн дуучин Б.Цог таалал төгслөө

“Хөх тэнгэр”, “Шигтгээ”, “Элкондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгсөж, Монголын рок поп урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Түүний хувьд саяхан элэг солиулах хагалгаанд ороод байсан юм.

Тэрээр хэдхэн хоногийн өмнө цахим хуудсандаа: “Миний хамт олон “Нэг гэр бүл” рок, попын үе тэнгийн хамтран зүтгэгч андууд, ах эгч, ачит багш нар, энэ сайхан урлагийн үйлсийг үргэлжлүүлж яваа дүү нартаа намайг дэмжиж, урам хайрладаг түмэн олондоо маш их баярлаж, талархаснаа илэрхийлье ээ. Цогоо нь алтан гарт эмч нарын буянаар ертөнцийн алтан нарыг шунан харж, амьдралд дурлаж, баясан бахдан суух хувь тохиол заяасанд талархаад ханашгүй нь ээ. Өвчин хэмээх том давааг та нарынхаа буянаар давж, цаашид улам ихийг хийж бүтээж, эрүүл саруул явж, түмэн олон та нарынхаа итгэлийг даах даалгавар аван, үүрэг хариуцлага хүлээн, өөртөө байгаа бүх боломж бололцоогоо шавхан дайчлан, ихийг бүтээх хүслээр хөглөгдөн, өдрөөс өдөрт тэнхэрч байна. Миний төлөө залбирч, намайг босгосон та нарынхаа итгэлийг алдахгүйн тулд Цогоо нь бүх хүчээ дайчилна гэдгээ дахин дахин хэлье” хэмээн бичиж байсан юм.

Бурхан болоочийн гэр бүл, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.