Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЧӨЛӨӨТ

Эван Макгрегор: “Тэр бяцхан охин бодлоос гарахгүй байсан”

“Зүүн дээр”, “Оддын дайн”, “Мулен Руж” зэрэг киногоороо алдаршсан Холливудын жүжигчин  Эван МакГрегорын Монголоос үрчлэн авсан Жамъян охин 19 нас хүрлээ.

Төрүүлсэн эцэг эхдээ хаягдан Эх нялхсын дэргэдэх нярайн сувиллын газар өсч байсан 2 настай охиныг тэр үед Монголоор аялж явсан Шотланд гаралтай алдарт жүжигчин Эван МакГрегор хараад охины эмчилгээ, асаргаанд зориулан мөнгө хандивлаж, түүгээр ч зогсохгүй үрчилж авах материал бүрдүүлэхээр төлөөлөгчөө Монголд үлдээгээд буцаж байсан түүхтэй.
Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсний эцэст 2006 онд албан ёсоор үрчилж авсан ба энэ тухай хэлэхдээ “Тэр бяцхан охин бодлоос гарахгүй байсан” хэмээн хэлж байжээ.

Эван Макгрегор Чарли хэмээх найзтайгаа мотоциклоор аялж явахдаа UNISEF-ийн төслийн шугамаар Монголын Хүүхэд асрах төвөөр зочилсон нь монгол охин үрчилж авах шийдвэрийн эхлэл байжээ.

“Бид мотоциклоор аялсаар Улаанбаатар хотод очсон юм. UNISEF-ийн төслийн шугамаар би Хүүхэд асран хамгаалах төвөөр очих төлөвлөгөөтэй байсан бөгөөд хамт аялж явсан найз Чарлитай би тэр “аймшигтай” нөхцөлтэй газарт очлоо. Хаалгаар оронгуут тээр буланд шалан дээр хэвтэж байсан бяцхан охин анхаарал татсан. Нүд халтирам туранхай, дөрвөн настай тэр охин толгойгоороо хана үрээд, чичирчихсэн хэвтэж байсан юм. Хөл, гар нь маш туранхай, зүрх минь зүсэгдэх шиг л болсон. Мэдээж бид хоёр тэндхийн бүх хүүхдийг өхөөрдөж, хэрхэн туслах арга замыг ярилцаад буцсан нөгөө охиныг би яагаад ч мартаж чадаагүй. Удалгүй 2006 онд эхнэр Ивтэй хамт Монголд очиж, бяцхан охиныг хууль ёсны дагуу үрчилж авсан. Гэхдээ энэ тухай би нарийвчлан яриад байхыг хүсдэггүй” гэжээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...