Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ШӨХТГ: Оргилуун дарсанд хуурамч шошго наасан гэх “Цэс Хайрхан” ХХК-г 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргав

“Цэс Хайрхан ХХК нь жимсний дарс, оргилуун дарс үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэр билээ.

2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савлаж, худалдаалсан зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсэж байна гэж уучлал гуйж байсан.

“Цэс хайрхан” ХХК-ийн оргилуун дарстай холбоотой гомдлын дагуу хийсэн хяналт, шалгалтын дүн гарчээ. Тус компанид бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглодог атал хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаж, хууран мэхэлсэн тул 20.000.000 (Хорин сая) төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах албан даалгаварыг гаргалаа.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...