Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Шуурхай удирдлагын хэлтэс 101, 105-ын алба хаагчидтай уулзлаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс 101, 105-ын дарга, хурандаа Я.Жаргалсайхан болон алба хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн хэмжээнд тохиолдож буй гамшгийн дуудлага мэдээллийг хүлээн авах, дамжуулах, удирдлага зохион байгуулалтаар хангахад тулгамдаж буй асуудал, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашид гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд хамтран хэрэгжүүлэх зарим асуудлаар тодорхой ажлуудыг хэлэлцсэн юм.

Тус хэлтэс нь нийслэлийн хэмжээнд гамшгийн  дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авч, удирдлага, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх  чиг үүргийн  хүрээнд ажиллаж байна.

Түүнчлэн шуурхай удирдлага зохицуулалтын чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, үүссэн гамшгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын шуурхай алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ТЕГ, ОБЕГ, НОБГ-т бодит мэдээллийг хүргэх, танилцуулах үүрэгтэй юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.