Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

Шинжилгээний бүх цэг амралтын өдрүүдэд Баянгол дүүрэгт ажиллана

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-10-ны хооронд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, явуулын 46 баг халдвар илрүүлэх, тандах шинжилгээг хийж байгаа бөгөөд Эрүүл мэнд байгууллагын 230 эмч ажилтан, Цагдаа болон Онцгой байдлын 300 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна.

Түүнчлэн коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийг тус дүүргийн 5, 6 дугаар хороонд нэмэлтээр ажиллуулахаар боллоо.

Ингэснээр дээрх хороодод халдвар илрүүлэх, тандах шинжилгээнд явуулын 58 багийн 360 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм.

Тиймээс энэ амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй болохыг иргэд, олон нийтэд мэдэгдэж байна.

Ирэх даваа гараг буюу 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...