Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Шилдэг стартап залуусын багт нийт 99 сая төгрөгийн санхүүжилт олгов

Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залууст санхүүжилт олгох “СТАРТАП-2022” улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатны ялагчдыг өчигдөр тодруулав.

“СТАРТАП-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил хот, хөдөөгийн 460 гаруй залуу 290 стартап баг бүртгүүлсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 5 дахин их оролцсон бөгөөд эхний шалгаруулалтад тэнцсэн 41 багийг сургалт хөтөлбөрт хамруулж, менторинг үйлчилгээ үзүүлж, бизнес питчээ шүүгчдэд танилцуулах, салбар бүрийн мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авч бизнесээ дараагийн шатанд гаргах боломж, нөхцөл бүрдүүлж хамтран ажиллажээ.

Шагналыг 1 дүгээр байранд Медтек партнер баг “Эмийн худалдаанд нэвтрүүлэх цахим технологи” төслөөр 20 сая,

-2 дугаар байранд Эйрий фелт баг “Ноосоор агаар цэвэршүүлэх технологи” төслөөр 17, Эдүкэшн зон баг “Боловсролын мэдээллийн аппликэйшн” төслөөр 17 сая,

-3 дугаар байранд Апдэйт баг “ЕБС-ийн сурагчдад зориулсан аппликэйшн” төслөөр 15, Крийд студи баг “Интерактив интерьер” төслөөр 15, Муфин апп баг “Санхүүгийн орлого зарлагын аппликэйшн” төслөөр 15 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...