Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Шахмал түлшийг хүйтний улирал дуустал 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зарна

Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зарж байгааг 2022 оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлүүлнэ.

Сүүлийн үед цаг агаар хүйтэрч буйтай холбоотой сайжруулсан шахмал түлшний эрэлт нэмэгдсэн. Мөн 12 дугаар сарын 31-нээс хойш үнэ нэмнэ гэсэн ойлголт байгаагаас зохиомол хэрэглээ бий болж байна. Өнгөрсөн оны мөн үед 1700-2000 орчим тонн түлш өдөрт хэрэглэж байсан бол өнөөдөр 3200 тоннд хүрээд байгаа. Үүнээс үүдэн борлуулах цэгийн тоо хүрэлцэхгүй байгаа тул 100-гаар нэмж байна. Шаардлагатай бол дахиад нэмнэ. Арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд цэгийн тоог 600-800-д хүргэнэ гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллээ.

Одоогоор сайжруулсан шахмал түлш 74 мянган тонн нөөцтэй байна. Өдөрт 2800 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг бөгөөд ачааллаас хамаараад, сард дунджаар 50-110 мянган тн шахмал түлш хэрэглэдэг байна.

Сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийн орчны бохирдлыг багасгах зорилгоор үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж байгаатай холбоотой үйлдвэрлэл саатаагүй. Өмнөх оны мөн үеийнхээс 20 мянган тонн сайжруулсан түлш илүү үйлдвэрлэснийг салбарын сайд дурдлаа.

Эх сурвалж: Montsame.mn

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

БЗД-ийн 26-р хороо Элизабет хорооллын 16-р давхраас эмэгтэй хүн үсэрч газар дээрээ нас барсан хэрэг гарлаа. Талийгаач 40 орчим насны эмэгтэй байсан талаар эх...