Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ШАМБАЛА-2056 ТӨСЛИЙН БАГ, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд Дорноговь аймагт ажиллаж, тус нутгийн нэн хүчтэй цөлжилт үүссэн хэсэгт 23000 мод тарьж ургуулаад байгаа Шамбала-2056 төслийн ажилтай танилцсан. 27-30 насны 10-аад залуус нэгдэж уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сайн дурын 108 гишүүнтэй төслийн баг өнгөрсөн хугацаанд мод үржүүлэг, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр дагнан ажилласан туршлагатай. Гялгар уутыг дахин боловсруулж, эко ариун цэврийн байгууламжид зориулсан хөрсөнд нэвчилтгүй 1-10 тонн багтаамжтай танк үйлдвэрлэдэг, мод үржүүлгийн газар ажиллуулж байгаа гэхчлэн “тогтвортой хөгжлийн бодлогыг лоозон бус үйл хэрэг болгох” уриатай залуусын нэгдлийг салбарын сайд онцгойлон анхаарч, дэмжин хамтран ажиллахаар боллоо.

Төслийн багтай ойжуулалтын бодлого хөтөлбөрийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлд хамтран юм. Эхний ээлжид “Зүгээр бүү хая” нөлөөллийн аяныг дэмжин, хамтран ажиллана.
“Өнгөрсөн хугацаанд найман аймагт албан томилолтоор ажиллаж, өрх бүрд мод тарих аяныг хэрэгжүүлж, цөлжилтийг сааруулах төсөл хөтөлбөрүүдийн судалгааны талбайд ажилласан. Мод тарих нь хэдхэн цагийн ажил, харин ургуулах нь хэдэн жилийн ажил болж байгааг анхааралдаа авлаа. Иймд мод тарих бус, ургуулах аяныг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ Байгаль орчин аялал жуулчлалын сайд онцлоод залуусын орчин үедээ нийцсэн санал, санаачилга салбарын хөгжил хэрэгтэй. Иймээс тэдний туршлага, мэдлэгийг дэмжин олон залуусын түүчээ болгон хамтран ажиллахаар болж төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Шижирбатыг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилж байгаагаа мэгдсэн юм.
2021 онд ойн нормативыг шинэчлэн баталж, зардлын үнэлгээг 2.5-5 дахин нэмэгдүүлсэн. Энэ нь ойжуулалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, иргэн аж ахуй нэгжүүдэд чухал шийдвэр болсон. Шамбала-2056 төслийг цаашид тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад бодлогоор дэмжихээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан илэрхийллээ.
“2021 онд арчилгаа усалгаатай 50000 мод тарьж, шороо шуурсан Монголын говийг модод шуугьсан төгөл болгож үлдээх” зорилгын хүрээнд хэцүү ч гэсэн шантралгүй урагшлах залуусын багийг дэмжин, хамтран ажиллахаар болсонд талархаж байгаагаа төслийн багийн ахлах, үүсгэн байгуулагч Б.Шижирбат илэрхийлээд, энэ хугацаандаа бодитоор үлдэх тоймтой ажил хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...