Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг дэмжсэн алхалтын сар үргэлжилж байна

Манай улсад чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 41.2 хувийг эзэлж, тархалт нь сүүлийн 20 жилд 3.1-ээс 8.3 хувь болтлоо өсжээ. Судалгаанаас харахад насанд хүрсэн 20 хүний нэг нь энэ өвчнөөр өвчилсөн байх, өвчний  оношлогдоогүй тохиолдол 71.3 хувьтай, эрүүл мэндийн зардлын хэмжээ 2019 онд 52.1 сая ам. долларт хүрч 2045 он гэхэд 12 хувиар өсөх (61.5  сая ам.доллар) хандлагатай гэжээ.
Энэ жилээс 2023 он хүртэл Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр буюу 11-р сарын 14-ний өдрийг i) инсулины хүрэлцээ, ii) уух эмийн хүртээмж, iii) өөрийн хяналтыг сайжруулах, iv) энэ өвчний талаар бүрэн дүүрэн мэдээлэл, боловсрол, сэтгэл зүйн зөвлөгөө авах, v) эрүүл хоол хүнс, дасгал хийх аюулгүй орчин бүрдүүлэх зэрэг суурь тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглүүлж байна. Түүнчлэн Дэлхийн диабетын сангаас 11-р сарыг чихрийн шижинтэй тэмцэх алхалтын сар болгохыг уриалсан билээ.

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр дэлхийн олон улс “Одоо л биш бол хэзээ” уриан дор чихрийн шижингийн эсрэг алхах нэг сарын хөдөлгөөнд нэгдэж эхэллээ. НЭМҮТ-өөс алхалтын гарааг 10-р сарын 1 -нээс  эхлүүлснээс хойш даруй 5500 орчим хүн 12,000 км алхаад байгаа ажээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...