Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

Ц.Билэгтсайхан: Томуу, томуу төст өвчлөлийн “улаан” түвшин рүү дахин таван аймаг шилжлээ

Томуу, томуу төст өвчлөл орон нутагт нэмэгдсэн тухай өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн  ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ.

ХӨСҮТ-ийн  ерөнхий захирал Ц.Билэгтсайхан,  “Идэвхжлийн түвшиндээ байгаа 7 аймаг, харин алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшиндээ байгаа найман аймаг, аймгийн хэмжээний дэгдэлт буюу улаан түвшинд байгаа зургаан аймаг байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад, ялангуяа “Улаан” түвшиндээ орсон аймаг таваар нэмэгдсэн байна” гэлээ.

Түүнчлэн томуугийн үүсгэгчийн хувилбарын тандалтын шинжилгээг ХӨСҮТ тогтмол хийж байна. Ингэхэд найман төрлийн вирус тодорхойлогдсоноос томуугийн “А” хүрээний H3N2 гэдэг вирус, үлдсэн нь томуу төст өвчин үүсгэгч вирусууд байна.

Үүнтэй холбоотойгоор Булган, Дархан-Уул, Завхан, Өмнөговь болон Ховд аймгийн бүсийн оношилгооны төвүүдэд нэмэлтээр ор гарган тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Харин нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нэмэлтээр ор гарган томуу, томуу төст өвчний оноштой хүүхэд болон насанд хүрэгчдэд үйлчилж байна.

Монгол Улсын Засгийн газраас сургуулийн боловсролын хоцрогдлыг арилгах зорилгыг дэмжиж хичээл сургалтыг танхимаар зохион байгуулах шийдвэр гаргасан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хувь хүний хариуцлага өндөрсөж байгааг ХӨСҮТ-ийн  ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээллийнхээ үеэр санууллаа.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...