Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” онол, практикийн бага хурлыг зохион байгуулна

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үе дэх амьдралын шинэ хэв маягт дасан зохицож буй талаарх бусад улс орны туршлага, сургамжаас суралцах, салбарын болон салбар дундын хамтын ажиллагааг нөхцөл байдалтай уялдуулан бэхжүүлэх боломжийг тодорхойлох зорилготой тус онол, практикийн бага хурал маргааш буюу энэ сарын 30-нд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд болох юм.

Бага хуралд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөгч оролцож, нийт 7 илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Хурлаас Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицож амьдрахад үүсэх эрсдэлийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, бодлогын шийдвэр гарахад дэмжлэг үзүүлэхүйц зөвлөмж гаргана гэж Гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээллээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...