Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

Цагаан сараар айл хэсэж, золголт хийвэл 500 мянгаар торгоно

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар:

-Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын идэвхтэй 21 голомт байна. Засгийн газраас сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж буй. Өмнө нь тогтоосон хөл хорионы арга хэмжээг энэ удаад ч үргэлжлүүлнэ. Гэхдээ арай өөр, онцлог байдлаар ажиллана.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүх нийтийн бэлэн байдал зарласан. Буцаад хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнийг та бүхэн мэдэж байгаа. Одоо гурав дахь удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих гэж байна. Энэ хугацаанд Засгийн газар, УОК-оос “Нэг хаалга, нэг хүн” арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нийслэлд 412 000 орчим өрх бий гэсэн тооцоо судалгаа бий. Бид энэ сарын 11-нээс эхлэн 420 000 хүнээс шинжилгээ авахаар тооцон, бэлтгэлээ хангаж эхэлсэн. Нийслэл, дүүрэг, Улсын онцгой комиссын Шуурхай штаб шинжилгээ авах ажлыг хэрхэн зохион байгуулахаа төлөвлөлөө.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ямар эрх, үйл ажиллагааг хязгаарлахыг нарийвчлан тодотгож байгаа. Нийслэлийн иргэдийн хөдөлгөөнийг 90 орчим хувиар бууруулж байж өвчний тархалтыг хумьж, голомтыг цөөлнө. Өмнө нь хэрэгжүүлсэн бүх нийтийн бэлэн байдлын үеийн арга хэмжээнээс илүү хатуу чанга байхаар зохион байгуулна.

-Нийтийн тээвэр 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлэнэ.

-Өмнө нь нийтийн тээврийг хэвийн горимын дагуу явуулж байсан. Энэ удаа үйлчилгээний цагийг нь хязгаарлана. Ажилчин, албан хаагчид ажлын үнэмлэхээ үзүүлж зорчино. Замын хөдөлгөөнд оролцоход автомашинуудад QR код олгохгүй, ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт буюу тусгай зөвшөөрлийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулна. Иргэдийн хувьд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь хязгаартай. Эмнэлгийн байгууллагад хандаж, тусламж авах боломжтой. Гэхдээ автобусаар үйлчлүүлэхээс өөр аргагүй нөхцөлд бол зөвшөөрнө. Иргэддээ анхааруулж хэлэхэд аль болох дэглэмээ баримтлан, автобусаар үйлчлүүлэхгүй байхыг хүсье.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...