Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Х.Нямбаатар сайдыг шүүмжилсэн гэх хэргээр Б.Навчаад яллах дүгнэлт үйлджээ

2020 оны Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Жүжигчин Б.Навчаад холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. 

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Навчаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүмжилжээ.

Уг асуудлаар Х.Нямбаатар сайд, иргэн Б.Навчааг шүүхэд өгсөн байна.

Энэ талаар Б.Навчаа өөрийн цахим хуудаснаа “Ийм пост бичээд ял авахаар болж байна даа.Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан!!!! Үзэл бoдлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү.Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан.Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна.Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа” хэмээн нийтэлсэн байна.

Б.Навчаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...